Мэдээлэл боловсруулах төхөөрөмж буюу Central Processing Unit (CPU)руу холбогдож, удирдагддаг хэрэгсэлүүдийг компьютерын дагалдах төхөөрөмжүүд гэнэ. Дагалдах төхөөрөмжүүдгүйгээр компьютер нь өндөр хүчин чадал бүхий хэдий ч ердөө л “боловсруулдаг хайрцаг” болж хувирна.Дагалдах хэрэгсэлүүд нь онлайн төхөөрөмжүүд юм. учир нь тэд CPU-ын нэг хэсэг биш боловч CPU-тай холбогдож байж сая мөн чанараараа ажиллаж чаддаг.
Компьютерын дагалдах төхөөрөмжүүдийг
v Оруулах дагалдах төхөөрөмж
v Гаргах дагалдах төхөөрөмж
v Хадгалах дагалдах төхөөрөмж гэж 3 ангилна
Оруулах дагалдах төхөөрөмжүүд
Компьютерын системруу ямар нэгэн мэдээлэлийг оруулах боломж олгодог дагалдах хэрэгсэлүүдийг оруулах дагалдах төхөөрөмж гэнэ. Оруулах төхөөрөмжүүд нь улам боловсронгуй илүү хялбар хурдан болсоор байна. Жишээлбэл өгөгдөл мэдээллийг цаасан дээр буулгасны дараа дахин компьютер луу шивж оруулах цаг үрсэн ажлыг шийдсэн сканнер, яриа танигч зэрэг оруулах төхөөрөмжүүд бий.
Оруулах дагалдах төхөөрөмжүүдийг
v Human interface device
v Зураг видео оруулах төхөөрөмжүүд
v Аудио оруулах төхөөрөмжүүд гэж ангилж болох юм.
Human interface device
Ø Мауз- Мэдээллийг компьютерт хурдан хялбар оруулахад зориулсан хэрэгсэл юм.
Ø Трэйкбол – маузтай адилхан суурин төхөөрөмж, Дэлгэцэн дээрх курсорыг хөдөлгөхийн тулд өнхөрдөг бөмбөлөгийг хэрэглэнэ.
Ø Мэдрэгч дэлгэц – Мэдрэгч дэлгэцтэй компьютерт хэрэглэнэ. Цацрагт туяа, дууны долгион, эсвэл бага хэмжээний цахилгаан гүйдлийн торыг гаргадаг видео дүрсний дэлгэц. Дэлгэцэн дээр дарж, шүргэсэн үед тор нь хугарна
Ø Мэдрэгч талбар – Шүргэлтийг мэдрэгч гадаргуутай жижигхэн дөрвөлжин.Талбар дээгүүр шилжиж буй хурууны чиглэлд курсорыг шилжүүлнэ. Өөрөөр хэлбэл ноүтбүүкны touchpad юм.
Ø Заагч саваа–Товчлуурт гарны хэсэг дээр байрладаг жижигхэн баллуур шиг толгойтой
төхөөрөмж.Саваан дээр дарсан чиглэлд курсорыг шилжүүлнэ.
Ø Үзгэнд суурилсан төхөөрөмжүүд - Tablet PC ба PDA-уудад хэрэглэгдэнэ Мөн сүүлийн
үеийн гар утаснууд ялангуяа smart phone-уудад байдаг.
Ø Joystick – Өндөр зураглал бүхий xbox, psp зэргээр тоглодог тоглоомуудын pc-д зориулсан хувилбарыг тоглохын тулд компьютерт холбодог. Дөрвөн тийш хөдөлгөх
товчлуур ба тусгай үйлдэл гүйцэтгэх бусад товчлууруудтай.
Зураг, бичлэг оруулах төхөөрөмжүүд
Ø Webcam – Бичлэг хийх зураг авах боломж бүхий камер. Дүрсний нягтралын хувьд
дижитал аппарат, камерыг бодвол харьцангүй чанар муутай боловч
онлайнаар дүрс дамжуулах
Ø Зураасан код уншигч- Нийтлэг супермаркетууд хэрэглэдэг, барааны бааркодыг
уншуулсанаар дэлгэцэн дээр тухайн барааны үнэ нь гарч ирдэг.
Ø 3D сканнер – 3 хэмжээст мэт харагдахаар дүрсийг компьютерлуу оруулж чаддаг.
Ø Хурууны хээний сканнер – Тусгайлан хурууны хээг оруулах зориулалт бүхий сканнер.
Ø Оптик сканнер - Текст эсвэл зураг уншиж, тэдгээрийг дижитал орц болгон хувиргана.
Ø Оптик тэмдэгт танигч (OCR) - Тэмдэгт эсвэл код уншина. Барааны шошгыг унших, шуудан сортлох, тест дүгнэхэд хэрэглэгддэг
Ø Оптик сканнеран дохиур - Барааны универсаль код зэрэг (UPC) зэрэг бар кодуудыг
уншина.
Ø Лазеран хэмжигч – Лазер гэрлэн тусгалыг ашиглан зай, уртыг хэмждэг.
Эмнэлэгийн хувьд компьютерын зураг, бичлэг оруулах төхөөрөмжүүдийг эмчилгээ, оношлогоондоо өргөн хэрэглэдэг. Үүнд:
Ø хэт ягаан туяаны оношлогооны аппарат,
Ø соронзон долгионы оношлогооны аппарат,
Ø Positron Emission Tomography,
Ø Medical ultrasonography гэх мэт
Аудио оруулах төхөөрөмжүүд
Ø Микрофон
Ø Яриа танигч системүүд- Эдгээр нь хэлсэн үгийг оруулан бичмэл болгодог. Эхэн үеийн яриа танигчид нь өөр өөр үгийг хэлэхдээ дунд нь түр зогсох хэрэгтэй байдаг байсан бол орчин үед үргэлжилсэн ,харилцан ярианы шинжтэй яриа оруулсан ч үг бүрийг тусд нь таниж чаддаг болжээ.
Ø MIDI товчлуурт гар
Ø Бусад дижитал хөгжмийн зэмсэг
Бусад оруулах технологиуд
Ø Соронзон судал - Кредит картнууд дээрх соронзон судлыг уншина. Эдгээр судлууд нь 200 битийн мэдээлэл хадгалж чадна.
Ø Микропроцессорын микросхем ба санах ойтой кредит карт- Өөрөөр бас смарт карт гэдэг.Электрон гүйлгээ хийх хэрэгсэл. Ердийн соронзон судал дээр нэмэгдэн 8 эсвэл 16 килобитын багтаамж бүхий санах ойтой.
Ø Соронзон бэхэн тэмдэгт танигч (MICR)-Чекийн доод талд соронзон бэхээр хэвлэсэн банкны болон дансны дугаарууд уншина.
Гаргах дагалдах төхөөрөмжүүд
Компьютерийн боловсруулсан электрон өгөгдлийг хүний ойлгохуйц хэлэнд хөрвүүлэн гаргах төхөөрөмж юм. Гарын төхөөрөмжийг softcopy, hardcopy гэж 2 ангилна.- Softcopy гэдэг нь дэлгэцэн дээр өгөгдлийг дүрслэх буюу аудио хэлбэрт хувиргах (дэлгэц)- Hardcopy гэдэг нь текст болон графикийг хэвлэн гаргах (принтер, плоттер, олон функцтэй төхөөрөмж, гэх мэт)
1. Softcopy Output: Display ScreensГаралтын төхөөрөмж болох м онитор нь компьютер дэх мэдээлэл, текст, дүрс, зургийг дэлгэцэнд харуулдаг тусдаа эд анги юм. Өөрөөр хэлбэл уян болоод хатуу диск доторх мэдээллүүд, программ хангамжууд, тэдгээртэй ажиллах, компьютерийн гараас оруулах тэмдэгтүүд бүгд энэ л төхөөрөмжийн дэлгэц дээр харагдана. Гэхдээ дэлгэц (дисплей) болон монитор гэсэн 2 хэллэг байдаг. Монитор гэдэг нь компьютер дэхь зүйлсийг дэлгэцээр гаргах боломжтой салангид төхөөрөмжийг хэлдэг. Харин дисплей нь зөвхөн мониторын экран юм. Иймд энэ хоёр бол нэг нь нөгөөдөө багтаж байдаг нэг бүхэл зүйл (эд анги) юм.
Мөн зөөврийн компьютерийн хувьд монитор гэхээсээ display буюу дэлгэц гэж нэрлэдэг. Яагаад гэвэл зөөврийн компьютерийн дэлгэц нь салангид биш их биетэйгээ цуг байдаг бөгөөд хэрэв үүний дэлгэц (display) нь эвдэрчихвэл Desktop буюу ширээний компьютерийн мониторт залгаад ажиллаж болдог.
Үүнээс үзэхэд ялгаатай гэдэг нь харагдаж байна. Гэвч хүмүүс дэлгэцийг монитор, display хоёрын аль алинаар нь дууддаг.Мониторын дотор нь хэдэн инчийн ямар төрлийн дисплейтэй гэдгээр тодорхойлдог бол дисплейг өнгө ялгаруулалтаар нь тодорхойлдог. Харин хэдэн өнгөөр харуулж чадаж байгаа нь уг дисплейний өнгөний үзүүлэлтийг илэрхийлнэ.Монитор нь CRT (cathode-ray tube) эсвэл flat-panel байж болно.
CRT нь яг TV шиг вакум хоолойг ашиглдаг. Хавтгай дэлгэц нь хөнгөн, нимгэн, CRT-г бодоход бага тог зарцуулдаг боловч CRT дэлгэц шиг тод цэвэр байж чаддаггүй.
Хавтгай дэлгэц нь liquid crystal diplay (LCD)/ шингэн кристаллийн/, electrolunescent display (EL)/ гэрлэн диодын /, gas plasma display гэсэн гурван технологиор хийгдсэн байдаг. Дэлгэцийн өнгө, нягтшил нь видео адаптериас хамаарч өөр өөр байна. ралаасЗаримдаа дэлгэц нь VDT (video display terminal)-тай холбогдох бөгөөд энэ нь дэлгэц болон гарыг багтаасан байна.
Cathode- Ray Tubes (CRT)Катод хоолой гэж компьютерийн дэлгэцэнд зориулан ашиглах вакум хоолой юм. Энэ нь (CRTs) зөвхөн компьютерийн дэлгэцэнд бус телевизорт ч ашиглагддаг. Дэлгэцэнд дүрс дүрслэхдээ pixel гэж нэрлэгдэх бие даасан цэгүүдээр илэрхийлэгдэнэ. Pixel гэж дэлгэцэнд үзүүлэх хамгийн бага нэгж буюу зургийн элемент юм. Процессороос CRT-ийн электрон буу руу илгээгдсэн биетүүд нь электрон болж хувиран зургийг дүрсэлдэг. CRT дэлгэцийн дотор талыг фосфороос бүрсэн байдаг. Электрон буунаас гарсан электронуудын туяа нь форсор дээр очиж гэрэлдэх бөгөөд үүний дүнд дүрс зургийг дэлгэцэнд бий болдог байна.
Flat–Panel DisplayХэрэв бид зөвхөн CRT технологийг ашигласаар байсан бол одоогийн авсаархан notebook, халаасны PC зэрэг гарахгүй байсан байх биз. CRT нь гэрэлтэй, тод зургийг үзүүлдэг боловч их тог, жин, зай эзэлдэг. CRT-тэй харьцуулахад хавтгай дэлгэц нь бага цахилгаан, зай, жин эзэлдэг. Хавтгай дэлгэц нь 2 шилэн тавгаас бүтэх бөгөөд дундуур нь бодис олон замаар хөдөлж дүрсийг бий болгодог.
Хавтгай дэлгэц нь 2 замаар ялгагддаг.1. Шилэн тавгуудын хоорондох бодисоор2. Дэлгэц дээрх транзисторуудын зохион байгуулалтаар
Шилний хоорондох бодис LCD, EL ба газын плазм: Хавтгай дэлгэц нь шилэн кристалл дэлгэц (LCD), электрон люминесцент дэлгэц (EL), газын плазман дэлгэц (Gas Plasma) гэсэн технологиудыг ашигладаг. - LCD нь шилэн кристалл гэгдэх бодисоос бүрдэх бөгөөд молекулууд нь өөрийн оптик шинж чанараараа хувирдаг. Дэлгэцийн цаана байгаа энэхүү гэрэл нь дүрсийг үзүүлэх эсэхийг шийддэг. - EL нь бодис нь электрон цэнэгээр цэнэглэгдэнгүүт гэрэлтдэг. - Gas-plasma неон туяатай адил, цахилгаан гүйдэл бий болонгуут гэрэлтүүлэх газыг ашигладаг.
Транзисторын зохион байгуулалт – идэвхитэй матриц идэвхгүй матриц.Хавтгай дэлгэц нь транзисторын байрлалаас хамаарч нэг бол идэвхитэй матриц эсвэл идэвхигүй матриц дэлгэцтэй байна.Идэхитэй матрицан дэлгэц гэдэг нь дэлгэц дээрх цэг бүр өөрийн транзистороор удирдагдана.Идэвхгүй матрицан дэлгэцийн тухайд транзистор нь бүтэн мөр эсвэл баганын цэгүүдийг удирдана.
Screen ClarityCRT ч, хавтгай дэлгэц алины ч хувьд дэлгэцийн хүчин дараах 3 чанар нөлөөлнө.- Resolution дэлгэцийн дүрсийг дүрслэх чадварыг хэлэх бөгөөд 1 inch талбайд тооны цэг байгааг үзүүлнэ. Horizontal pixels x vertical pixels Тухайлбал: 640 х 480 pixels = 307, 200 pixel байгааг үзүүлнэ.- Dot pitch: Цэгүүдийн хоорондын зайг хэлэх бөгөөд цэгүүдийн зай ойртох тусам дүрсийг илүү нарийвчлалтай үзүүлнэ.- 45-100 удаа анивчдаг.»Refresh rate: Дэлгэцэн дээр цэгүүд секундэд гарч ирэх давталтын тоо
Дэлгэцийн өнгөДэлгэц нь монохром эсвэл өнгөт байна. Монохром нь нэг дэвсгэр дээр нэг өнгөөр харуулна. Хэдийгээр энэ нь бараг хэрэглээнээс гарч байгаа боловч түүнийг text based mainframe системд хэрэглэж байна.Өнгөт дэлгэцийн тухайд RGB monitor гэх бөгөөд энэ 3 өнгийн хослолоор (16-16,7 сая өнгийг төрлөөсөө хамааран гаргаж чаддаг) Өнөө үеийн ихэнхи компьютер өнгөт байх авч зарим нэг халаасны компьютер нь хар цагаан хэвээр байна.
Bitmapped display
Нэгэн үед компьютер дэлгэцэн дээрээ зөвхөн текст мөр дүрсэлдэг байсан. Харин одоо үсэг, тооноос гадна зураг, график, дүрсүүдийг үзүүлэх чадвартай болсон байна. Учир нь PC нь bitmapping стандартыг эхрэглэх болжээ.Компьютер нь цэгийн өнгө, байрлалыг дүгнэхдээ 0 эсвэл 1 битийг ашигладаг. Монохромын хувьд 1 бит нь цэгийг үзүүлдэг байсан бол өнгөт дэлгэцийн хувьд нэлээд олон бит нь цэгийг дүрсэлдэг. Bitmapped дэлгэц нь компьютерт дэлгэцэн дээр цэгийг нэг бүрээр нь гаргах бололцоог олгож удирдах.
Video display adapterГрафикийг дүрслэхийн тулд дэлгэц заавал видео дисплей адаптертай байх ёстой. Видео адаптерийг видео график карт гэх бөгөөд энэ нь дэлгэцэн дээр дүрсийг гаргах resolution, өнгөний тоо, хурдыг тодорхойлох цахилгаан хэлхээ бүхий хавтан юм. Видео адаптер нь хэдий өөрийн санах ой буюу видео RAM-тай байх бөгөөд энэ нь хэр хурдан зураг дүрс боловсруулах, хэрхэн зургийн нягтшилыг гаргах, хэдэн өнгө гаргах зэргийг тодорхойлно. Жнь: 640 х 480 нягтшилтай видео адаптер нь 256 kb RAM-тайгаар 16 өнгийг дүрслэх бол 1mb RAM-тай 16,7 сая өнгө дүрсэлнэ.
Notebook компьютерийн тухайд адаптер нь эх хавтандаа суулгаж өгсөн байдаг бол desktop компьютерийн хувьд expensia slot дээр нэмж суулгадаг. Өнөө цагт VGA ба SVGA төрлийн адаптерийг өргөн хэрэглэж байна.
2. Hand copy Output: Printers, Plotters, Multifunction, Devices & Microfilm & Microfiche Devices
Handcopy төхөөрөмж нь цаасан дээр хэвлэгдсэн текст болон дүрсийг гаргадаг. Принтер нь ширээний, зөөврийн, impact эсвэл non impact байдаг. Ихэнхи impact printer-т dot-matrix printer орно. Non impact printer-т laser, inkjet, thermal төрлийн принтерүүд багтана. Plotter нь flatted эсвэл drum байна. Олон функцтэй зарим төхөөрөмжүүд нь принтер, сканнер, хувилах болон факсын төхөөрмжийг зэрэг агуулдаг. Компьютерийн гаралтын microfiche, microfilm нь хадгалалтын асуудлыг шийднэ. Ширээний принтерийн тухайд өндөр чанар, үнэ сонголтын тухай ярьж болно. Харин зөөврийн принтерийн тухайд transportable, ultraportable гж хоёр ангилна.
Принтер (хэвлэх төхөөрөмж)Компьютерийн дэлгэцэн дээр гарч буй төрөл бүрийн мэдээллийг цаасан дээр хэвлэн гаргах боломж бүхий төхөөрөмжийг принтер гэнэ. Мэдээлэл нь текст, дүрс, фото зураг, хүснэгтэн мэдээлэл зэрэг байж болно. Принтер нь хэмжээ, хэвлэх хурд, төрөл, үнэ өртөгөөрөө хоорондоо ялгаатай байдаг.
Принтер нь компьютерт 2 төрлийн портоор залгагддаг. Хамгийн өргөн дэлгэр хэрэглэгддэг нь паралель портны принтер юм. Нөгөө нь сүүлийн үед ашиглагдаж буй өндөр хурдын порт болох USB (Universal Serial Bus) юм.
- Transportable: 5 фунт жинтэй, ширээний принтер шиг өндөр түвшинд хэвлэх, хувьсах цахилгаан гүйцдээр тэжээгдэх чадвартай.- Ultraportable: 2 фунт жинтэй, зөөж явахад авсаархан, батерей болон хувьсах гүйдлээр ажиллана. Гэвч тусгай хэвлэлийн цаасыг зөвхөн нэг нэгээр нь принтерт хийх гар ажиллагаатай.
Импаст принтер:Энэ төрлийн принтер нь текст, зургийг принтерийн хаммер болон бул нь инк бүхий туузан дээр цохих механизмаар гаргадаг. Матрицан принтер нь жижиг зүү бүхий принтерийн толгойтой бөгөд энэ нь инк бүхий туузан дээр цохиж зураг болон тэмдэгтийг бий болгодог. Принтерүүд нь секундэд 40-300 тэмдэгтийг хэвлэдэг. Өнгөт тууз нь зөвхөн цөөн хэдэн тооны өнгийг гаргах чадвартай байдаг. Энэ нь хямд төсөр давуу талтай боловч график зургийг хэвлэх чанар муу, мөн их дуу чимээ гаргадаг байна.
Импаст бус принтер:Принтерийн механизм ба цаасны хооронд ямар нэг шууд физик контакт үүсгэлгүйгээр дүрс, тэмдэгтийг хэвжүүлнэ. Импаст бус принтерийг лазер, инк-жэт, thermal гэж 3 ангилна.
Laser printer: хувилагч машинтай төстэй, зургийг үүсгэхтэй dot-matrix принтертэй ажиллах зарчимтай төстэйгээр цэгээр дүрсэлж хэвлэнэ. Эдгээр зургууд нь соронзонгоор цэнэглэгдсэн инк бүхий бөмбөрөн дээр үүсгэгдээд бөмбөрөс цаас руу шилжин хэвлэгддэг. Лазер принтерүүд нь график дүрсийг үзүүлэх чадвараас хамаарч инчид 300 дотоос 1200 дот (dpi) хүртэл нягтшилтай хэвлэдэг. Тэд хурдан бөгөөд микрокомпьютерийн тухайд нэг минутад 4-32 текст хуудсыг хэвлэдэг.Энэ нь төрө бүрийн фонт, хэлбэр, хэмжээгээр хэвлэж чадна. Илүү үнэтэй хувилбар нь өнгөтөөр хэвлэдэг. Лазер принтер нь өөр дээрээ суурилсан RAM-тай бөгөөд энэ нь компьютераас хэвлэх өгөгдлөө өөртөө авч хадгалдаг. Өөрөөр хэлбэл ямар нэг удаашралгүйгээр нэгээс нөгөө цаасыг үргэлжлүүлэн хэвлэнэ. Хэрэв нэлээн их хэмжээтэй, зураг, гарфиктай өгөгдлийг хэвлэх тохиолдолд их хэмжээний RAM хэрэгтэй болдог. Лазер принтер нь мөн өөрөө ROM чиптэй бөгөөд эндээ фонтуудыг хадгалах бөгөөд хэвлэхийн тулд лазер принтер нь page description language-тэй ажилладаг
Ink-jet printer: Лазер, матрицан принтерийн адилаар цэгэр хэвлэнэ. Ink-jet принтер нь өндөр хурдтайгаар 4 цорго бүхий нүхээр электроноор цээглэгдсэн инкийг бага багаар цаасан дээр шүршиж хэвлэнэ. Давуу тал нь өнгөтөөр хямд хэвлэх боломжтой.Дутагдалтай тал нь 300-720 dpi бага нягтшилтай, 1-4 текст хуудсыг нэг минутад хэвлэнэ. Өндөр нягтшилтай хэвлэхийн тулд тусгай цаасыг маш удаан хэвлэнэ. (нэг цаас-10 минут) ink-jet –ийн нэг төрөл бол buble-jet printer ба энэ нь маш өчүүхэн халаагч элементүүдээр инкийг хэлбэржүүлж 128 маш жижиг цоргоор хэвлэнэ. Энэ технологийг голдуу зөөврийн принтерт хэрэглэнэ.
Thermal printer: энэ нь өнгөт лав, халаагч ашиглан цэгүүдийг тусгай цасан дээр буугаж хэвлэнэ.
Принтерийн чанарыг үнэлэх 4 хүчин зүйл:- ӨнгөЯмар нэгэн дүрс, зурагтай материалыг хэвлэхэд өнгө гол хүчин зүйл болдог. Өнгөт принтер нь хар цагаан болон өнгөт гэсэн 2 хортой байдаг боловч принтерийг зөвхөн хар цагаан горимоор хэвлэхээр тохируулж болно. - Resolution (өнгөний ялгарал)Принтерийн өнгөний ялгарал нь ихэвчлэн dpi (dots per inch) буюу нэг инчид ноогдох цэгийн тоогоор хэмжигддэг. Жишээ нь принтерийн өнгөний ялгарлын тохиргоог 150 dpi болгоод нэг хуудас хэвлэх, мөн 300 dpi болгоод өөр нэг хуудас дээр нэг ижил текстийг хэвлэхэд 300 dpi тохируулгаар хэвлэсэн хуудас нөгөөгөөсөө илүү тод харагддаг. - ХурдНэг хуудсыг хэвлэн гаргах хугацааг хэлнэ. Ихээхэн хэмжээний материал хэвлэхэд хурд ихтэй байх шаардлагатай байдаг. Өнгөт принтерийн хурд удаан байдаг байна. Үнэ өртөг ихтэй принтерүүд ихэвчлэн хурд ихтэй түргэн хэвлэдэг байна. Зарим удаан принтерүүд 3-6 хуудсыг минутанд хэвлэх нь ч бий. - Санах ойИхэнх принтерүүд багахан хэмжээний санах ойтой ирдэг байна. Жишээлбэл 1Mb гэх мэт. Өөрийн гэсэн санах ойтой принтер нь дүрс, зурагтай болон хүснэгтэн материалыг хурдан хэвлэдэг. Принтерийг HP буюу Hewlett Packard, Epson, Xerox, Okidata зэрэг корпорациуд үйлдвэрлэн гаргадаг. Жишээлбэл: Epson Stylus Color 440, HP DeskJet 612C, 812C, HP LaserJet 5L, Xerox DocuPrint C11, Okidata Okipage 12I гэх мэт.
Плоттер: Олон өнгөөр өндөр чанартай график дүрслэх тусгай гаралтын төхөөрөмжийг хэлнэ. Үүнийг ихэвчлэн газрын зураг, архитектурын зураг гэх мэтийг зурахад хэрэглэнэ. Плоттер нь drum bed гэсэн 2 янз байна.
Олон функцтэй принтерийн технологиЭнэ нь олон үйлдлийг гүйцэтгэх чадварьай төхөөрөмж юм. Тухайлбал, хэвлэх, хувилах, сканнердах, факсдах, бүх үйлдлийг нэг төхөөрөмжөөр хийх боломжтой.
Гаралтын бусад төхөөрөмжүүд: аудио, видео, виртуаль төхөөрөмж ба роботуудДуу, авиа, видео гаргах, виртуалиар бодит зүйлсийг үзэх, робот зэрэг нь гаралтын төхөөрөмжид орно. Sound- Output төхөөрөмж: энэ нь ердийн чимээнээс хөгжмийн дуу хүртэлх дижитал дууг гаргана.Voice-Output төхөөрөмж: энэ нь дижитал өгөгдлийг ердийн яриа бүхий авианд хувиргана.Vidеo-Output төхөөрөмж: газар зүйн байршил хамааралгүйгээр компьютер болон холбоог ашиглан нэг нэгийгээ харж, сонсож уулзалт зохион байгуулахыг видео хурал гэнэ. Видео технологийн нэг шинэ нээлт бол видео хурал (videоconference) юм.Virtual-Reality & Simulation Device: компьютер дээр суурилсан хиймэл бодит байдлын нэг төрөл бөгөд юмс үзэгэдлийг гурван хэмжээст огторгуйд дүрсэлдэг.Robot: хүний оюунаар сэтгэгдсэн хүний хийдэг энгийн үйлдлийг гүйцэтгэх чадвартай автомат төхөөрөмж юм.
Хадгалах дагалдах төхөөрөмжүүд
Өгөгдөл хадгалах биет зүйлийг хадгалах төхөөрөмж гэнэ. Өөрөөр хэлбэл өгөгдлийг түүн дээр хадгалж , түүнээс унших боломжтой төхөөрөмжийг хадгалах төхөөрөмж гэнэ.Хадгалах төхөөрөмж нь хадгалалтын горим, хэлбэрээс хамааран дараах гурван технологи дээр үндэслэнэ. Үүнд:
v Соронзон хадгалалт
v Оптик хадгалалт
v Хагас дамжуулагч хадгалалт
1). Соронзон хадгалах төхөөрөмжийн төрлүүд
· Соронзон диск(уян ба хатуу диск)
· Соронзон хальс(соронзон дамар, хальс)
Соронзон орон ашиглаж дискэн дээр мэдээллүүдийг(битүүдийг) хадгалах эсвэл уншдаг зарчим бол соронзон дискний онцлог юм.
2). Оптик хадгалах төхөөрөмжийн төрлүүд
· Оптик
· Соронзон оптик
Дискний гадаргууг лазерын диодоор гэрэлтүүлж улмаар түүнээс ойх гэрлийн тусгалыг ажиглах зарчмаар мэдээллийг унших хадгалах төхөөрөмжийг оптик хадгалах төхөөрөмж гэнэ. Оптик диск нь нэг ба олон удаагийн хандалттай ба дараах төрлүүдтэй.
· CD ,CD-ROM, DVD: Хөгжим ,видео программ зэрэг олноор тараагдах дижитал мэдээлийг хадгалж бизнесийн зориулалтаар ашиглагдана.
· CD-R, DVD-R, DVD+R: гурав дах хадгалах төхөөрөмж байдлаар мэдээллийг нэг удаа хадгалах зориулалттай.
· CD-RW, DVD-RW, DVD+RW, DVD-RAM: Олон удаа бичиж , хурдан унших хадгалах төхөөрөмж бөгөөд гуравдагч хадгалах төхөөрөмжөөр мөн ашиглагдана.
CD-ROM, CD-R, CD-RW нь 650МВ багтаамжтай харин Digital video disk буюу DVD, DVD-R, DVD-RW нь нэг тал буюу нэг давхаргадаа 4,7 GB мэдээлэл хадгалах боломжтой. Энэ нь зөвхөн нэг удаа унших бичих болон дан болон давхар тээгч давхаргатай.
3). Хагас дамжуулагч дээр суурилсан хадгалах төхөөрөмж
Хагас дамжуулагч дээр суурилсан , мэдээллийг хадгалахдаа нийлмэл эргэлтийг ашигладаг технологийг хагас дамжуулагч хадгалалт бүхий төхөөрөмж гэнэ. Энэ нь сая сая бичил транзистор ба конденсатор агуулсан хагас дамжуулагч санах ой байна. Жишээлбэл флаш диск. Хэдийгээр санах ой боловч түүнийг RAM шиг ашиглаж болохгүй. Түүн дээр агшин зуур мэдээлэл хадгалж , мөн мэдээллийг олон удаа устгаж болно.
Нийтлэг бус хадгалах төхөөрөмжүүд
Vacuum tube memory
Electro-acoustic memory
Phase-change memory
Holographic storage
Molecular memory
Компьютерын дагалдах төхөөрөмжүүдийн
бизнесийн чиг хандлага
Мэдээллийн эрин зуунд амьдарч буй та бидний амьдралыг компьютергүйгээр төсөөлөхийн аргагүй болжээ. Өнөөдөр хэн илүү үр ашигт мэдээлэл олж чадсан нь бусдаас нэг бус нэлээд хэдэн алхам урд явж , олон олон давуу талуудыг өөртөө бий болгож чадаж байна.
Дагалдах төхөөрөмжүүдтэйгээр л компьютерыг бүрэн дүүрэн ашиглах боломжтой. Мурын хуулийн дагуу компьютерын хүчин чадал 18-аас 24 сарын дотор хоёр дахин нэмэгддэг гэж үздэг.Түүнээс гадна тухайн үеийн хүчин чадалтай компьютерын үнэ 18-аас 24 сарын дотор хоёр дахин буурна гэдэг. Компьютерын дагалдах төхөөрөмжүүдийн ч гэсэн үнэ нь улам бууж байгаа ч илүү боловсронгүй болсоор байна.
Бизнесийн байгууллагын ашиг гэдэг нь өртөгөөсөө илүү орлого олох дээр суурилдаг. Өндөр хурдтай бүтээмж өндөртэй боловч үнэ нь боломжийн компьютер ашиглах нь өртөгийг бага байлгах боломжоор хангана. Энэ нь компьютер буюу компьютерын дагалдах төхөөрөмжүүд бүтээмж өндөртэй, цаг үеэсээ түрүүлсэн, үнэ хямдтай байх нь хичнээн чухал болохыг харуулж байна. Иимээс компьютер, компьютерын дагалдах төхөөрөмж үйлдвэрлэгчид хэрэглэгчдийн дээрх хүсэл сонирхолыг харгалзан үзэж үйлдвэрлэлдээ тусгах нь компьютерын дагалдах төхөөрөмжүүдийн цаашдын бизнесийн чиг хандлагыг тодорхойлох түлхүүр хүчин зүйл болох юм
Ажил хэрэгч хүмүүст тулгардаг асуудлын нэг бол зарим компьютерын дагалдах төхөөрөмжийг зөөвөрлөхөд хүндрэлтэй байдаг явдал юм. Тиймээс тэдгээрийг portable буюу зөөвөрлөх боломжтой болгох нь компьютерын дагалдах хэрэгсэлүүдийн бизнесийн чиг хандлагыг тодорхойлох бас нэг хүчин зүйл байна.
Илүү үйлдэлүүдийг багасгасан төхөөрөмж буюу natural interface device байх нь цаг хугацааг хэмнэж, бүтээмж их байлгаснаар өртөгийг багасгадаг. Нөгөө талаар хөдөлмөр хэмнэсэн төхөөрөмжинд хүн төрөлхтөн үргэлж дуртай байсан ба үүний л хүчинд өнөөдрийн өндөр технологиуд бий болсон билээ.
Дээрх зүйлсийг нэгтгэн дүгнэвэл компьютер, компьютерын дагалдах төхөөрөмж үйлдвэрлэгчид өртгөөр манлайлах стратеги барьж цаашдын бизнесийн чиг хандлагаа болгох нь хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцэх бөгөөд одоогийн хямралын цаг үед зөв шийдвэр гаргалт болно.
Wednesday, April 15, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment